2022 оны байдлаар манай улсын 900 орчим иргэд тайвань улсад ажиллаж амьдардаг байна. Үүнээс 80 гаруй хувийг оюутан залуус эзэлж байна.
Тайваний цагаачлалын албаны мэдээлснээр 2022 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 462 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа юм. Тэгвэл энэ үзүүлэлт их, дээд сургуулиудын амралт эхэлсэнтэй холбогдуулан буурсан үзүүлэлт гэж үзэж байна.
Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байгаа юм. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллах юм.
Тайваньд байгаа монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байгаа тул иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.