АНУ-ын Конгрессын тэргүүн мягмар гарагийн орой Тайваньд айлчилсан нь олон улсыг хурцадмал байдалд хүргээд байна. Тайвань дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраас Тайваньд ажилллаж амьдарч байгаа монгол иргэдийг шинэчлэн бүртгээд байна.
Монголын 460 иргэн албан ёсны эрхтэйгээр ажиллаж амьдарч байгаа бөгөөд дийлэнх нь оюутан залуус байна.
ГХЯ-ны зүгээс Тайбэй дахь төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэй тогтмол холбоотой байгаа бөгөөд нөхцөл байдал хүндэрвэл онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, журмын дагуу ажиллахаа мэдэгдлээ.