Нүүр хуудасМэдээТББХ: УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын цагалбар баталжээ

ТББХ: УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын цагалбар баталжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.30/-ийн хуралдаанаар 2026 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн цагалбар батлах тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ.

Мөн УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын үүрэгт ажлаас Б.Баярбаатарыг өөрийн хүсэлтээр чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны дарга М. Бадамсүрэнг Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажилд томилсонтой холбогдуулан дэд хорооны даргаас чөлөөллөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН