Гоо зүйн таашаал болон хараа зүйн чигийг заадаг театрын урлаг Монгол түмний анхаарлыг хэдийн татах болжээ. Ихэмсэг хувцасласан, холын жижиг дуран барьсан, гартаа жүжгийн тайлбар ном атгасан, гадаад улсын театрын энэ төрх хэдийн дэлгэрээд удаж байна. Тэгвэл ганц жүжиг тоглодог театр ч гэлтгүй кино театрт ч соёлтой үйлчлүүлэх хэрэгцээ гараад буй. Хамгийн энгийн жишээ гэвэл утсаар чанга ярихгүй байх, хоол унд идэхгүй байх, гарч орж хоцрохгүй байх зэрэг. Хүүхэд өсвөр үеэс эхлээд настан буурал хүртэл бүхий л насныханд харагддаг нэг том асуудал нь сандал руу өшиглөх явдал. Үзэж буй кино, жүжигтээ улайраад сэтгэл хөдлөлөө дарж ядан суухад араас толгойн чиглэлд толгой түс гээд өшиглөөд авбал тэр үеийн мэдрэмж бүгд унтрах мэт. Олон олон тохиолууд гарч буй бөгөөд жүжигчид, уран бүтээлчдээс эхлээд иргэдийг театрын соёлд суралцахыг уриалаад буй. Миний эрх чиний эрхээр хязгаарлагдана. Бусдын болон өөрийн тав тухыг бодож олон нийтийн үзвэрийн газар соёлтой үйлчлүүлж хэвшицгээе.
Нийтлэлч: К