Өнөөдөр Татварын ерөнхий газрын хурлын танхимд Монголын татварын албаны хуульч, магадлагчдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Татварын ерөнхий газар, Том татвар төлөгчийн газар Нийслэлийн татварын газар болон Аймаг дүүргийн татварын газар хэлтсийн нийт 82 хуульч, магадлагчид оролцож, хуулийг нэг мөр хэрэглэхтэй холбоотой тулгамдсан асуудлаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ.





