Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Баярсайхан нь “Gongor Bayarsaihan” фэйсбүүк хаягаа 2023 оны 11 сард алдсан талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргаснаар шалгалтын ажиллагааг хийж, тухайн хаягийг устгах арга хэмжээ авч байсан.
Дээрх цагдаагийн алба хаагчийн зураг, нэрийг ашиглан дахин шинээр хуурамч хаяг нээж, олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээлэл нийтэлж байгаа асуудлыг Дотоод хяналт, аюулгүй байдлын газар болон Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байна.
Цагдаагийн ерөнхий газар