Нүүр хуудасМэдээТоон гарын үсгийг банк санхүүгийн салбарт хэрэглэх боломжтой болно

Тоон гарын үсгийг банк санхүүгийн салбарт хэрэглэх боломжтой болно

Одоогоор 266 мянган тоон гарын үсгийг иргэдэд тараасан байна. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өгөв. 

Тэрбээр “Түгжрэл, төвлөрөл, төрийн албаны хүнд сурталтай холбогдуулан тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хурдасгах шаардлагатай.

Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарна. Одоогоор 266 мянган тоон гарын үсгийг иргэдэд тараасан байна. Энэ ажлыг эрчимжүүлнэ. 

Бүртгэлийн аппликэйшн болон иргэний үнэмлэхийн чип кодоор дамжуулан тоон гарын үсэг тараагдаж байгаа. Улсын хэмжээнд таван алслагдсан сум, боомтод шилэн кабель тавих ажил энэ онд дуусна. Хатуу дэд бүтцийн хувьд интернэт сүлжээгээр бүрэн холбогдсон учраас гар утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсгээ хэрэглэх боломжтой болж байна” гэдгийг хэлэв. 

Түүнчлэн тоон гарын үсгийг банк санхүүгийн үйлчилгээ авахад хэрэглэх тухайд “Шилжилтийн үеийн зохицуулалт хийгдсэн. Тоон гарын үсгийг банк санхүүгийн салбарт хэрэглэх боломжтой болно.

Ингэснээр иргэд банкны үйлчилгээг заавал очиж авахгүй гэрээсээ орон зай харгалзахгүйгээр авах боломжийг бүрдүүлнэ. Төрийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгосноор авлигын индексийг бууруулах зорилтыг бодитой ажил хэрэг болгож ажиллана” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН