Нүүр хуудасМэдээТуул гол: Ойн инженер Н.Лхамсүрэнгийн удирдлага доор Туул голын сав газрын захиргаа...

Туул гол: Ойн инженер Н.Лхамсүрэнгийн удирдлага доор Туул голын сав газрын захиргаа 100 ширхэг хайлаас мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 44, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” 178 тоот зарлиг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг орон даяар нэгдсэн удирдамжийн дагуу зохион байгуулж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/98 дугаар тушаалаар баталсан “2025 оны Хаврын мод тарих арга хэмжээ”-нд амжилттай оролцлоо.

Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яамны харьяа Туул голын сав газрын захиргааны удирдлага, байгууллагын хамт олон нь А/98 дугаар тушаалаар баталсан “2025 оны Хаврын мод тарих арга хэмжээ”-ний нэгдсэн төлөвлөгөөний дагуу дараах байршилд ажиллалаа.

Үүнд:

Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо “Түргэний цэцэрлэг” талбайд хариуцагч Хуурай замын цэргийн командлалын Ойн инженер Н.Лхамсүрэнгийн удирдлага доор ажиллаж сав газрын захиргааны хамт олон 100 ширхэг хайлаас модыг зориулалтын талбайд мэргэжлийн арга зүйчийн зөвлөгөөн доор 2025 оны 05 дугаар сарын 04-ний тарьж суулгалаа.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцоорой

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН