Гадаад оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд монголчууд олноороо оршин суугаа улс орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулж байгаа.
Энэ хүрээнд “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахаар ажиллаж байна.
Уг хэлэлцээрийн төслийг хэлэлцэх Шинжээчдийн түвшний 13 дахь удаагийн хэлэлцээг 2023 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Шинжээчдийн түвшний хэлэлцээг манай талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр Казахстаны талаас Хөдөлмөр, хүн амын нийгмийн хэргийн яамны Нийгмийн халамж, нийгмийн даатгалын газрын дарга Каликенова Бахыт Сейлкановна нар ахаллаа.
Хэлэлцээний үеэр хэлэлцээрийн зарим зүйл заалтын талаар саналаа солилцсон бөгөөд голчлон хэлэлцээрийн хэрэгжүүлэх маягтын талаар хэлэлцлээ.
Дараагийн хэлэлцээг энэ онын 8 дугаар сард зохион байгуулахаар тохиролцлоо.