Нүүр хуудасМэдээТөрийн үйлчилгээ ил тод, нээлттэй болох тусам авлига, хүнд суртал багасна

Төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй болох тусам авлига, хүнд суртал багасна

Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх нь төрийн байгууллагын гол зарчим. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ зарчим алдагдаж, аль ч шатанд авлига, хүнд суртал газар авч байгааг хэд хэдэн судалгаа нотолдог. Нэгэнт бий болсон энэ тогтолцоог маргааш, нөгөөдөр гэхчлэн богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Тэр утгаараа өнөө цагийн мэдээллийн технологийг ашиглаж, цахим үйлчилгээг төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр авлига, хүнд суртал эхнээсээ хумигдаж байна.

Авлига хэрхэн бий болдог вэ?

-Төрийн захиргааны байгууллагын хүнд суртлаас

-Олон шат дамжлага, шат шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй бус байдлаас

-Ойлгомжгүй хууль, дүрэм журмаас

-Цалин хөлс бага, амьжиргааны өртөг өндөр, ядуурал, төрийн албаны ёс зүйн доройтлоос

-Шийдвэр гаргахад албан тушаалтны хувийн үзэл бодол нөлөөлөх гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс үүдэж, авлига, хүнд суртал нийгэмд бий болдог байна.

Нийслэлээс өгч буй зөвшөөрөл, батламжуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид ч хотын зүгээс үзүүлэх үйлчилгээнүүд нээлттэй, ил тод болно. Энэ хэрээр авлига, хүнд суртал гэдэг зүйл агшсаар байна гэдгийг хотын удирдлагын баг онцолж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН