Нүүр хуудасМэдээТөсөл сонгон шалгаруулах хорооны хуралд 112 төсөл танилцууллаа

Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд 112 төсөл танилцууллаа

Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд 112 төсөл танилцууллаа

​Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаар ахлуулсан “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хурлын ажлын хэсэг энэ сарын 27-28-ны өдөр хуралдаанаа цахимаар зохион байгуулав.  

    Энэ удаагийн “Төсөл сонгон шалгаруулах хорооныхурал” дэлхий дахинд тархаад буй Ковид 19 цартахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын үед анхудаа цахимаар явуулж байгаагаараа өмнөх жилүүдээсонцлогтой болж байна. Үүнтэй холбогдуулан хурлынзаал танхимыг мэргэжлийн байгууллагаар 2 цаг тутамдхалдваргүйжүүлэлт хийлгэн, төсөл сонгон шалгаруулаххорооны гишүүд бүгд ковид 19-ийн шинжилгээндхамрагдаж, амны хаалт, бээлий гэх мэт нэг удаагийнхэрэгслийг тогтмол хугацаанд солих зэрэг халдвар, хамгаалалын дэглэмийг нарийн баримтлан ажилласан байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах “Төсөл сонгон шалгаруулах хорооныхурал”-ыг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх үүднээс youtube дэх Жижиг, дунд үйлдвэрийн газар SME Agency of Mongolia сувгаар хоёр өдрийн турш шууд дамжууллаа. 

“Бичил зээлийн багц”-ын 64 төсөлд , 9.1 тэрбум төгрөгийн зээл олгоно

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих уртхугаацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2020 онд “Бичил зээлийн багц”-ын ангилалд  хамаарах 79.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөлирүүлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийн газраас холбогдох бичиг баримтын болон төслийн судалгаа хийж, гурван үе шатны шалгаруулалтаар 112 төсөл тунаж үлджээ. Эдгээр төслийн эзэд “Төсөл сонгон шалгаруулах  хорооны хурал”-д хоёр өдрийн турш цахимаар оролцож өөрсдийн төслөө танилцуулж, бичсэн төсөл, үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ хамгаалснаар “Жижиг, дунд үйлдвэрийгхөгжүүлэх сангаас 2020 онд шууд олгох “Бичил зээлийнбагц” –аас 64 аж ахуй нэгж, 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.        

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дараа тэнцсэн төслүүдийн барьцаа хөрөнгийг тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар үнэлүүлж, гэрээ байгуулснаар санхүүжилт олгох ажил эхэлнэ.

ЖДҮХС-аас 2020 онд зээл  олгох Тэргүүлэх салбар чиглэл

Хуулиараа жижиг дундын салбарт тэргүүлэх салбар чиглэлийг тогтоодог. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар чиглэл гэдгийг бүсчилсэн хэлбэрээр буюу баруун, төв, говийн  зүүн бүс гээд  тогтоосон. Бүс бүрт  нэн шаардлагатай жижиг, дунд үйлдвэрлэлийн нөөцөд нь тулгуурлаж тогтоосон гэсэн үг. Үүнийхээ дагуу  жил бүр зээл олгохдоо зээл олгох салбар чиглэлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг. 2020 онд дэлхий нийтийг хамарсан Коронавирус /Ковид 19/ цар тахлын улмаас ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зээл олгох, салбарын чиглэлийг батлахдаа нэн тэргүүнд маскны үйлдвэрлэл,  ариутгах бодис халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарсан. Эдгээр салбарыг шинээр оруулж ирсэн. Мэдээж уламжлалт салбар буюу ноос ноолуур, арьс шир үйлдвэрлэл, зоорь, хүлэмжийн салбар чиглэл багтжээ. Эдгээрээс гадна  нэмж орж ирсэн нэг том салбар бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбар Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  Дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд уналтад орсон.  БОАЖЯ-аас маш олон удаа энэ салбарыг дэмжинэ үү гэдэг хүсэлт ирүүлсний дагуу  Энэ салбарт судалгаа Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч судалгаа хийжээ. Судалгаагаар эдийн засгийн хувьд энэ салбар 90 гаруй гаруй хувьтай ковидэд өртөж байна. Тиймээс энэ салбарыг бүр мөсөн унахаас нь сэргийлэхийн тулд 2020 онд аялал жуулчлалын салбарыг  зээл олгох салбар чиглэлдээ оруулж бодлогоо тодорхойлсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН