Нүүр хуудасМэдээУ.Хүрэлсүх: Зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 41 тохиолдол бидэнд маш ноцтой анхааруулга...

У.Хүрэлсүх: Зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 41 тохиолдол бидэнд маш ноцтой анхааруулга өгч байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Энэ үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний хэсгийн албан хаагчид үйл ажиллагааг танилцууллаа. Нийслэлийн эрүүл мэндийн албаны дарга С.Төмөрбат “Обектын нийт хэмжээ 7940 мкв талбайг эзэлж байна. Халдварын онцгой үед горимын дагуу талбайг гурван бүст хуваасан. Нэгдүгээрт нь халдвартай буюу улаан бүст хэвтүүлэн эмчлэх, оношилгооны хэсэг, хүлээн авах, ангилах хэсэг, эмийн нөөц, аюултай хог хаягдал зэргийг агуулахаар зохион байгуулжээ. Хоёрдугаар буюу завсрын шар бүст үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудад халдваргүйтгэл хийнэ. Гуравдугаар буюу ногоон бүс бол халдваргүй хэсэг. Дэд штаб болон НМХГ, эмийн нөөцийн өрөө, ажлын өрөө, лабораториуд, хувцас солих хэсэг зэрэг орно. Буянт-Ухаа дахь тусгайрлах байрыг хөнгөн өвчтөнд зориулж зохион байгуулсан. Гэхдээ гэнэт хүндрэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ үед өөр тийш авч явж цаг алдахаас илүүтэй эндээ тодорхой хэмжээнд эрчимт эмчилгээний тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. 24 цагт 148 ажилтан үүрэг гүйцэтгэхээр зохион байгуулсан.

Нийт дөрвөн посттой. Нэг постон дээр хоёр эмч, гурван сувилагч тусламж үзүүлнэ. Хэрвээ хүний биеийн байдал хүндэрвэл шилжүүлэх эрчимт эмчилгээний хэсгийг тусгайлан зохион байгуулсан. Зүрх судасны эмгэг, суурь өвчтэй үйлчлүүлэгч ирэх магадлалтай учир эрчимт эмчилгээний хоёр ор,  тоног төхөөрөмжийг бэлтгэжээ. 

“COVID-19″-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ-2020” дадлага сургуулилалт үргэлжилж байна. Бид Буянт-Ухаа спортын цогцолбор ордноос шууд дамжуулж байна. Гамшгийн үед иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор хээрийн эмнэлэг буюу 300 хүнд үйлчлэх эмнэлгийг бэлдэж, зохион байгуулжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр тус дадлага сургуулийн үйл явцтай танилцаж, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвөөс Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа шуурхай штаб, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын шуурхай штабуудтай холбогдож, мэдээллийг сонссон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр тус дадлага сургуулийн үйл явцтай танилцаж, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвөөс Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа шуурхай штаб, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын шуурхай штабуудтай холбогдож, мэдээллийг сонссон юм.

Энэ үеэр хэлсэн үгэндээ, “Манай эх оронд КОВИД-19 халдвар 10 гаруй гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 41 тохиолдол гарсан нь бид бүхэнд маш ноцтой анхааруулга өгч байна.

Иймээс халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийн аюулгүй амьдрах, ажиллах, сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудынхаас илүүтэйгээр халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах бэлтгэл, бэлэн байдлаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, команд штабын дадлага сургуулийг аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж ирсэн туршлага бидэнд байгаа.

Иргэд, холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор уг дадлага сургуулийг зохион байгуулснаар бид эрсдэлт нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрхэн ажиллах арга барилаа зүгшрүүлэх, нөөц боломжоо тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудаа бодитойгоор ойлгож, шийдвэрлэх асуудлуудаа цэгцлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг нэн шуурхай авч ажиллах болно гэж үзэж байна.

Уг дадлага сургуулийн үйл ажиллагааг анх удаа цахим хэлбэрээр бүх аймгийн онцгой байдлын комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн албадтай холбогдон зохион байгуулж байгаа нь үндэсний хэмжээний дадлага сургуультай дүйцэхүйц түвшинд болж байгаад Улсын онцгой комиссыг онцгойлон сайшааж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Түүнчлэн иргэн бүр хувийн хариуцлагаа сайжруулж, “Амны хаалтаа зүүцгээе” аяныг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагуудаас тавьж буй шаардлагуудыг чандлан мөрдөн ажиллаж, эх орноо аюулт халдвараас хамгаалах үйлсэд хүн бүр улам чармайлттай оролцохыг уриаллаа.

“Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийн штабын дадлага сургууль үргэлжилж байна гэж УОК-ийн Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН