Нүүр хуудасМэдээУИХ: Монгол УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний батлан хамгаалахын их сургууль үүсгэн байгуулагдсаны...

УИХ: Монгол УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний батлан хамгаалахын их сургууль үүсгэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.10.15/ Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС) үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо.

Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд байгуулагдсан цагаасаа эхлэн эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж үе үеийн цэргийн боловсон хүчнийг бэлтгэн сургаж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт түүхт 105 жилийн ойгоороо “Монгол Улсын Баатар” цол, “Сүхбаатарын одон” хүртсэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, ажилтан, алба хаагчид, сонсогч, суралцагчдад баяр хүргэж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах эрхэм үйлсэд нь амжилт хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН