Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноос нь хөөнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноос нь хөөнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрээр, Өчигдөр үүр шөнийн заагаар МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, намайг МАН-аас хөөсөн тухай хэвлэл мэдээллийн байгууллагаас сонссон. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны бүтэц бол Үндсэн хуулийн эрх зүйн чадамжгүй, хоёрт Хяналтын ерөнхий хорооны 4, 5 гишүүн Нүүрсний хулгай нь сонсголд гэрчээр дуудагдаж байсан хүмүүс байна. Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө. Энэ өдрүүдэд олон зүйл тодорхой болж байна. Долоо хоногийн хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Яагаад вэ гэвэл хэн нь нүүрсчид, хэн нь нүүрсний хулгайтай холбоотой вэ гэдэг энэ асуудал улам тодорхой болж өөрсдөө гарч ирж байна. Би ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцэнэ. Нүүрсний хулгайтай тэмцэн гэдэг иргэдийн боломжийг, цалин тэтгэвэр, Монголын ирээдүйг хулгайлж байгаа хулгайч нартай хийх тэмцэл гэж ойлгож байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН