Говь нутагт маань өнөөдөр амаргүй цаг үе үргэлжилж байна. Бензин шатахууны асуудлаас эхлээд малын өвчин, ган, зуд, ус, үнийн өсөлт гээд айл өрхүүдэд ирж байгаа дарамт улам нэмэгдэж байна.
COP17-ын хүрээнд Өмнөговь аймаг өдөрлөг зохион байгуулж, говь нутгийнхаа өнөөдрийн нөхцөл байдал, хүнд хэцүү асуудал болон цөлжилтийн эсрэг орон нутагтаа хийж байгаа ажлуудаа танилцууллаа.
Бид өнөөдрийн бэрхшээлээ тоочоод суухаас илүү маргаашийн эрсдэлийг хэрхэн бууруулах вэ гэдэгт анхаарна.
Тиймээс дэлхийн улс орнууд цугласан энэ том хурлын үеэр бид говийнхоо нөхцөл байдлыг хүргэж, асуудлаа дэлхийн түвшинд ярьж, цөлжилттэй тэмцэх шинэ арга туршлага, шийдэл эрэлхийлж байна.
Өмнөговь бол цөлжилтийг хамгийн түрүүнд, хамгийн ойроос мэдэрч байгаа нутаг юм





