Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эгүүлэн татах уу?

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эгүүлэн татах уу?

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг шалгаж байгаа гэх мэдээлэл гараад удаж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн гурван зүйл заалтаар буруутган шалгаж байгаа гэнэ. Тодруулбал,

  • Эрүүгийн хуулийн 22.4 ба Нийтийн албан тушаалтан хахууль авах
  • Эрүүгийн хуулийн 18.6.2 – Мөнгө угаах
  • Хуулиас хасагдсан 263.2 буюу шинэ хуулинд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн зэргээр шалгах ажиллагаа явуулж прокурорын байгууллагаас яллагдагчаар татаад байгаа юм.
  • Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон,

Хуулийн хугацаанд яллагдагчаар татсан бичигтэйгээ өөрийн биеэр ирж танилцаж, гарын үсэг зурах үүрэгтэйг нь сануулж, зарлан дуудах өгсөн болов ч очоогүй, цахим хаягаар нь явуулсан ч хариу өгөөгүй, гэрийн хаягаар нь илгээсэн ч ар гэрийнхэн нь хүлээж аваагүй учраас Төрийн ордонд өөрт нь гардуулж өгөх ажиллагааг АТГ-ын зүгээс явуулсан гэжээ. Харин УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороогоор орох эсэх нь цаг хугацааны асуудал болсон уу?

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН