2025.01.13-ны өдрийн 17:00 цагт “Open Parliament” хөтөлбөрийн бүртгэл хаагдаж нийт 1641 оюутан залуус бүртгүүлжээ. Та бүгдийн ирүүлсэн анкетын дагуу бүртгүүлсэн утас болон и-мэйлээр бүртгэлийг тань баталгаажуулсан мэдэгдэл очсон байгаа гэдэгт итгэлтэй байна.
Эхний шатанд бүрдүүлбэрийн шаардлага болон эсээ гүйцэтгэлийг хянаж, 500 оюутныг шалгаруулна. Харин хоёрдугаар шат буюу ярилцлагын шатанд 500 оюутнаас салбар бүрийн тэгш оролцоог хангах шаардлагын дагуу 150 оюутныг сонгон шалгаруулж, тухайн оюутан тус бүрд утсаар мэдэгдэнэ.
Ингээд эцсийн шатанд 2025.01.15 Лхагва, 16-ны Пүрэв гарагуудад ярилцлагын шат явагдаж 100 оюутныг сонгон шалгаруулах юм.
Цаашид хөтөлбөрийн бүхий л зохион байгуулалтын үйл ажиллагаа, мэдээлэл, харилцаа УИХ-ын тамгын газрын веб хуудас болох https://www.parliament.mn/ болон Монголын Оюутны Холбооны пэйж хуудас болох https://www.facebook.com/mongolianstudentunion/ -иар явагдах тул аливаа асуулт байгаа бол эдгээр сувгууд руу хандаарай.
Бүх оюутан залуустаа сонгон шалгаруулалтад нь амжилт хүсье.
Зохион байгуулах ажлын хэсэг.
УИХ-ын тамгын газар.
УИХ-ын тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн.
Монголын Оюутны Холбоо.