Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нарын албаны хүмүүс Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцож байна.
Тус чуулга уулзалт нь 1971 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийн 56 дугаар чуулга уулзалтад 70 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, нийт 2700 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Энэ жилийн уулзалт “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Санхүүгийн эрин”, “Банкны салбарын хурдасгал”, “Шинэ эдийн засгийн найдвар ба түгшүүр” “Дэлхийн өрийн дарамт”, “Нүүрстөрөгчийн ялгарлын шилжилтийг хэрхэн санхүүжүүлэх вэ?”, “Доллароос татгалзах уу, дахин долларжих уу?” сэдэвт салбар хуралдаанд оролцоно.





