Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нар орон нутгаас ирж тайван жагссан малын эмч...

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нар орон нутгаас ирж тайван жагссан малын эмч нартай уулзжээ

Өчигдөр төв талбайд малын эмч нар өөрсдийн салбарт тулгамдаад байгаа асуудлаараа талбай дээр жагсаал хийсэн. Нийт 21 аймгаас Баян-өлгий аймгаас бусад бүх аймгаас нийтдээ 300 гаруй малын эмч нар ирж жагсаалт оролцжээ. Говийн аймгуудаас ирсэн малын эмч нараас гишүүдтэй уулзах санал ирүүлсэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Г.Ганбаатар нар хүлээн авч уулзжээ. Малын эмч нарын ярианаас иш татвал, 2025 онд малын вакцинжуулалт хийсэн үйлчилгээний төлбөрөө авч чадалгүй он гаргасан аймаг ч байсан юм.

Мал эмнэлгийн салбарт маш олон тулгамдсан асуудлууд байгаа талаар ам уралдан ярьцгаажээ. Малын эмч нарь тулгамдсан асуудлуудыг холбогдох яам, албан тушаалтнуудад уламжлах, араас нь хөөцөлдөх, мөн хууль эрхзүйн шинэчлэлд нь хамтран ажиллахаа 2 гишүүн илэрхийлж тус уулзалт өндөрлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН