УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдтэй уулзлаа.
Говийн бүсээс УИХ-д сонгогдсон Ц.Мөнхбат, Р.Сэддорж, Г.Ганбаатар гишүүд УИХ-ын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, сумын иргэдийн санал, хүсэлтийг сонсож, асуултад хариулт өглөө.

Ханбогд сум нь Улаанбаатар хотоос 650 км, аймгийн төвөөс 250км зайтай байдаг. Тус сумын нутагт Галбын говь байдаг ба Монгол улсдаа тэмээнийхээ тоогоор 1-рт ордог. Галбын улаан угшлын тэмээг өсгөдөг. Ханбогд сумын төвөөс 40км зайд Оюутолгойн зэсийн орд үйл ажиллагаа явуулж байна. Ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан буддын шашны Дэмчогийн хийд тус суманд байрладаг. Тус хийдийг үзэж сонирхохоор ихэвчлэн дотоодын жуулчид олноор ирдэг.

Тус сумын иргэд УИХ-ын гишүүдэд хандан уул уурхайн нөлөөллийн бүсд амьдарч байгаа иргэдийн амьдралд тулгамдаж байгаа усны хомсдол, цөлжилт, газрын хэвлийн шавхагдах баялагийн менежментийг зөв хийх талаар ирээдүйд хойч үедээ санаа зовниж байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн АМНАТ-ыг орон нутагт шингээхийг чухалчлах, Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийн тэгш бус байдлыг арилгах, Авилгатай тэмцэх ажлаа шинэ шатанд гаргахыг уриаллаа.






