УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хамт Дундговь аймгийн Луус суманд ажиллаж байна.
Энэ үеэр Дундговь аймгийн Луус сумын АН-ын гишүүдтэй уулзаж, гишүүдийн төлөөлөл шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, Ардчиллын Гэрэгэгээ эзэмшицгээлээ.
Олон жил МАН засагласан Луус суманд 2020 онд АН-ынхан анх удаа ялж засаглаж эхэлсэн бөгөөд 2024 оны сонгуульд дахин ялж, дараалсан ялалтаар түүчээлж буй хамт олон билээ. Иймдээ ч АН-ын зорьж буй дараалсан ялалтын жишээ болж буй, эмэгтэй удирдлага олонтой, иргэдийнхээ итгэлийг авч буй энэ газрыг сонгон АН-ын даргын сумдад ажиллаж буй албан томилолт эхэлж буйг АН-ын дарга О.Цогтгэрэл онцлон илэрхийлж байлаа.
Төрийн наадамд 2 жил дараалан түрүү, айраг хүртсэн уяач Э.Улаанхүү Луус сумын малчин бөгөөд АН-ын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч юм. Тэднийхээр зочлон морьдынх нь уяа сойлготой танилцангаа Ардчиллын Гэрэгээг нь гардуулж өглөө.





