Нүүр хуудасНийгэмУИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа эхэлж байна.

Энэ нь 2020 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ-ын анхны ээлжит бус чуулган юм. Ээлжит бус чуулганы нээлтэд Монгол дахь гадаад орнуудын Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцож байна.

Чуулганаар Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна 2020 оны улсын төсөвт тодотгол хийхээс гадна удахгүй болох гэж орон нутгийн сонгуулиас урьтаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх зэрэг цаг алдалгүй шийдэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. 

Мөн Зээлийн хүүг бууруулах стратеги батлахаар төлөвлөж байна. Энэ талаар байгуулагдсан Ажлын хэсэг Монголбанктай хамтран хөтөлбөрийг боловсруулаад байгааг хэлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН