УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр 10.00 цагт хуралдан хаана.
Ээлжит бус чуулган энэ сарын 22-нд эхэлсэн юм. Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбогдуулан ээлжит бус чуулган зарлахад хүрсэн. Энэ тогтоолоор 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гол заалтуудын нэг болох “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон юм.
Энэ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өчигдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.
Мөн өнөөдөр Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.