Нүүр хуудасМэдээУИХ: Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа

УИХ: Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн санаачилгаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг”-ийг байгуулж байгаа талаараа Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2026.05.15/ мэдээллээ.

Монгол Улсын нийт хүн амын 37.1 хувийг эзэлж буй хүүхэд, залуучууд болон 997 мянга орчим орчим гэр бүлийн, хөгжил, хамгаалал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллах “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг”-ийг байгуулах санаачилгыг дэмжин Улсын Их Хурлын 58 гишүүн гарын үсэг зурсан болохыг Д.Үүрийнтуяа гишүүн мэдээллээ.

Эдгээр гишүүн хүүхэд болон гэр бүлийн хөгжлийг дэмжихтэй холбоотой шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд манлайлж ажиллах юм байна.

Улсын Их Хурал 2026 оныг “Хүүхдийн төлөө жил” болгон зарласан бөгөөд М.Бадамсүрэн нарын Улсын Их Хурлын 21 гишүүн санаачлан боловсруулсан Хүүхдийн хөгжлийн дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН