Нүүр хуудасМэдээУлаанбаатар хотын агаарын чанар 1-р хороолол, Толгойт, Нисэх, Хайлааст, Таван буудал, Зайсан...

Улаанбаатар хотын агаарын чанар 1-р хороолол, Толгойт, Нисэх, Хайлааст, Таван буудал, Зайсан орчим “цэвэр” байна

Улаанбаатар хотын агаарын түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн долоо хоног буюу наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 4-ний өдрийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 1-р хороолол, Толгойт, Нисэх, Хайлааст, Таван буудал, 13-р хороолол, Амгалан, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “цэвэр” болон “хэвийн” байв.

Зарим өдөр 100 айл, Баруун дөрвөн зам орчим “бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН