“Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд 2021 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хороонд байрлах 83-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын халаалт болон хэрэглээний халуун усыг газрын гүний дулааны системээр шийдэх туршилтын төслийг эхлүүлсэн бөгөөд 2022 оны 10-р сард уг төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Газрын гүний дулааны систем нь төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдох боломжгүй байршил дахь сургууль, цэцэрлэгийн халаалтыг шийдвэрлэх боломжтой нүүрсний бус, халаалтын шинэ технологи юм.