Нүүр хуудасМэдээУндны усны шугам хоолойг цэвэрлэх санамж бичиг байгууллаа

Ундны усны шугам хоолойг цэвэрлэх санамж бичиг байгууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба БНСУ-ын “Сеннипан” компанитай хамтран Нийслэлд ус хангамжийн шугам сүлжээг цэвэрлэх дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Ундны усны шугам хоолойг цэвэрлэх шинэ технологийг нэвтрүүлснээр усанд агуулагддаг төмөр, хлорид, аммони, нитрит, нитрат зэргийн агууламж буюу хатуулаг, булингарын хэмжээг 90% хүртэл бууруулах боломж бүрдэнэ. Мөн ус хангамжийн шугам сүлжээг угааж цэвэрлэснээр шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаад зогсохгүй эдэлгээг уртасгах давуу талтай.

Цаашид шинэ техник технологи нэвтрүүлэх, нутагшуулах, инженер техникийн ажилтнуудыг сургах томоохон ажлууд үе шаттайгаар хийгдэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН