Баянзүрх дүүргийн 22-р хорооны 200, 201, 202 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах ажлын хүрээнд “Ай ди си проперти” ХХК нь 37 айлын газрыг чөлөөлж барилга эхлүүлсэн байдаг. Гэвч барилгын ажил гацсан тул НЗД-ын өгсөн үүрэг даалгаврын дагуу “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК “Тэлмүүн-2” хотхоны тухайн дуусаагүй А блокийн барилгыг шилжүүлэн авсан.

Үүнтэй холбоотойгоор байршлын төслийг үргэлжлүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаж шинээр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах тухай уулзалт боллоо.

Улмаар гурван талт гэрээтэй иргэдийн нэмэлт захиалгын байр, төлбөрийн зохицуулалт, мөн “Ай Ди Си Проперти” болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хооронд байгуулах гэрээний зарчмуудыг тодорхой болголоо.
