Нийслэлийн Засаг даргын захирамжаар дахин төлөвлөх шаардлагатайд тооцогдсон Чингэлтэй дүүргийн 4-р хорооны 6 дугаар байрны оршин суугчдын төлөөлөлтэй “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр /2025.09.16/ уулзалт зохион байгууллаа.

Оршин суугчдын зүгээс тус байршлын ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган, дахин барих батламж авсан “Хөх бүрдний эх” ХХК-ийн төслийн төлөвлөлтийн явц, байрны зохион байгуулалттай холбоотойгоор зарим тодорхойгүй асуудлыг хөндөж тус компанитай нэгдсэн байдлаар зөвшилцөлд хүрч чадахгүй, үл ойлголцолтой байгааг илэрхийлэв.

Харин “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс иргэдийн гаргасан санал, хүсэлтийг анхааралтай сонсож, цаашид тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжит гарц, арга замыг хамтдаа эрэлхийлэхээ мэдэгдлээ.
