Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, “Хотула” аппликейшний хэрэглээний талаар хэлэлцэв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 750 төсөл, арга хэмжээг төлөвлөснөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ус, дулаан, цахилгаан, инженерийн хангамж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 86-100 хувьтай хэрэгжиж байна. Мөн өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6889.8 тонн давс, 7127.6 тонн бодис, 1003.4 шоо метр дайргын үлдэгдэлтэй байна.

Түүнчлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 75.17 км урт дугуйн болон явган хүний замын барина. 2026 онд эхний ээлжийн 12.9 км дугуйн зам, 555 метр явган хүний гүүрэн гарцыг барихаар зураг төслийг боловсруулж байна.






