“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,2,3,5,6,7 дугаар орон сууцны оршин суугчидтай уулзалт зохион байгууллаа.

Дээрх 6 байршил 365 өрхтэй бөгөөд 2016 оноос 26 удаа тендер зарласан боловч төсөл хэрэгжүүлэгч компани шалгараагүй тул дахин төлөвлөлтийн ажил удааширсан төлөвтэй байна.

Иргэдийн зүгээс тус байршлын барилга нураалтын зардал өндөр тул барилгын компаниуд сонирхдоггүй мөн байр хооронд баригдсан аж хуйн нэгжүүд газар чөлөөлөлтөд саад болдог зэрэг тулгамдаж буй асуудлуудыг дурдсан бөгөөд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс иргэдийн асуултад хариулт өгч, тус байршлын дахин төлөвлөлтийн ажлыг хэрхэн амжилттай эхлүүлэх, саадгүй зохион байгуулах тал дээр санал бодол солилцож үүнд оршин суугчдын эв санааны нэгдэл чухал гэдгийг онцолжээ
