Нүүр хуудасМэдээЗураач Б.Бямбаа АНУ-д зохиогдсон тэмцээнд оролцож 64 улсын уран бүтээлчдээс чансаагаараа дөрөвт...

Зураач Б.Бямбаа АНУ-д зохиогдсон тэмцээнд оролцож 64 улсын уран бүтээлчдээс чансаагаараа дөрөвт оржээ


Америкийн нэгдсэн улсад Дэлхийн өндөр хөгжилтэй 64 улс орнуудын дунд зохиогддог  мэргэжлийн уран зураачдын уралдаанд Монгол зураач Б.Бямбаа улсаа төлөөлөн оролцжээ. Америкийн  нэгдсэн улсын шилдэг 20 урлагийн музейн 20 шүүгч маш өндөр шалгуур тавьж шүүдэг байна. Б.Бямбаа нь өөрийн 4 уран зургаар 4 төрөлд оролцож 1, 3, 5, 6-р байруудад шалгарсан байна. 

1.CATEGORY 28 World’s Best Asian-Subject Artists: 2024 AMERICAN ART AWARDS уран бүтээлчдийн төрөлд чансаагаараа Азиас 1-т бичигдсэн уран бүтээлч буюу Ази тивдээ чансаагаараа 1-р байр .

https://thombierd.medium.com/worlds-best-asian-subject-artists-batbaatar-park-zhang-yanteng-tao-zhou-shuai-bolen-kim-c6d3acb59dec

2.CATEGORY 40 Surrealists: 2024 AMERICAN ART AWARDS төрөлд чансаагаараа дэлхийд  3-т бичигдсэн  уран бүтээлч буюу дэлхийд чансаагаараа 3-р байр .

https://thombierd.medium.com/worlds-best-surrealists-devar-wolf-kim-batbaatar-bouchard-kirillov-rol-zhu-drygas-2024-9dc54b4170cb

3.CATEGORY 14 world’s Best Fantasy Landscapes: 2024 AMERICAN ART AWARDS төрөлд чансаагаараа дэлхийд  5-т бичигдсэн уран бүтээлч буюу дэлхийд чансаагаараа 5-р байр.

https://thombierd.medium.com/worlds-best-fantasy-landscapes-poalucci-shuai-badjiart-heng-ruppental-pshyk-lee-choi-a958d7820b84

4.CATEGORY 18 World’s Best Futuristic Artists: 2024 AMERICAN ART AWARDS Landscapes: төрөлд чансаагаараа дэлхийд  6-т бичигдсэн уран бүтээлч буюу дэлхийд чансаагаараа 6-р байр.

https://thombierd.medium.com/worlds-best-futuristic-artists-rivas-chung-tereshkova-liebenow-schaub-yoon-devar-kim-101b6dd2c099

Дэлхийн 64 улсын уран бүтээлчдээс 4-р Байр чансаагаараа бичигдсэн бөгөөд Монгол улсын нэрийг гаргаж Монгол улсын далбаа тугийг  өөрийн овог нэртэй хамт намируулжээ 

https://thombierd.medium.com/american-art-awards-selects-6-cash-winners-tubiana-rol-zhou-paramasiva-devar-shim-batbaatar-320ef70a1ff7

Сэтгүүлч: К.Золзаяа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН