Улаан буудай, төмс, хүнсний ногоо хураах ажилд зориулж шатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд үүнд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
Ургацын урьдчилсан баланс наймдугаар сарын 20 гэхэд гарна. Ургац хураах ажилд оюутнуудыг хамруулж, ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцох талаар БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Энэ жил ургац хураахад 10-15 мянган оюутныг ажиллуулна гэв.