Улсын хэмжээнд зургаадугаар сарын 9-ний байдлаар нийт 126,199 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс:
- А-80 автобензин 3,358 тонн буюу 20 хоногийн,
- АИ-92 автобензин 33,833 тонн буюу 27 хоногийн,
- АИ-95 автобензин 4,115 тонн буюу 31 хоногийн,
- ДТ 79,504 тонн буюу 32 хоногийн,
- онгоцны түлшний 42 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 73,766 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 394 тонн, АИ-92 автобензин 19,828 тонн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 2,785 тонн буюу 38 хоногийн, ДТ 46,847 тонн буюу 39 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Он гарсаар манай улс нийт 972.6 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 9.1 мян.тонн, АИ-92 автобензин 273.6 мян.тонн, АИ-95/98 автобензин 8.3 мян.тлнн, ДТ 557.2 мян.тлнн, онгоцны түлш 21.4 мян.тонн, Жет А-1 19.4 мян.тонн, бусад бүтээгдэхүүн 83.1 мян.тонн байгааг УУХҮЯ-аас мэдээллээ.