Нүүр хуудасМэдээУХХК: Багануур дүүрэгт баригдаж буй батарей хуримтлуурын станцын туршилтын холболтыг залгалаа

УХХК: Багануур дүүрэгт баригдаж буй батарей хуримтлуурын станцын туршилтын холболтыг залгалаа

Тус станцыг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд байгуулсан бөгөөд 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-нд техникийн комисс ажиллаж, туршилтын холболтыг залгаад байна. Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллалаа.

Нийслэлээс захиалагчийн техник хяналт, гүйцэтгэж буй байгууллагын зүгээс улсын комисс ажиллуулах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт холбогдох байгууллагад хүргүүлээд байна. Улсын комисс ажилласны дараа уг станцыг ашиглагч тал буюу Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн охин компани “Улаанбаатар энержи” ХХК-д хүлээлгэн өгнө. 

ОХУ-ын импортын шугамын хэрэглээ 310 МВт-аас ихэсвэл хэрэглээг шууд тасалдаг автомат тохируулгатай байдаг бөгөөд энэхүү батарей хуримтлуурын станцтай болсноор энэ тасалдлыг шийдэхэд ихээхэн тус нэмэр болох юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН