Нүүр хуудасМэдээУХХК: Төсөл хөгжүүлэлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Мандухай Спортын дэд мастер цолны болзол хангалаа

УХХК: Төсөл хөгжүүлэлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Мандухай Спортын дэд мастер цолны болзол хангалаа

 “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Мандухай Спортын дэд мастер цолны болзол хангалаа.

 Дэлхийн дартсын холбооны чансааны оноо олгох #Target_Mongolia_Ulaanbaatar_Open_2026, “Professional Darts Corporation”-ын Азийн цуврал олон улсын тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Тэмцээнийг Монголын сонгодог дартсын холбоо зохион байгуулсан бөгөөд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Мандухай Target Ulaanbaatar тэмцээнээс Хүрэл медаль хүртэн, Спортын дэд мастер цолны болзол хангалаа. Мөн тэрээр “Professional Darts Corporation”- Азийн цуврал тэмцээний шилдэг 32-т үлдэн хувийн амжилтаа ахиулаад байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН