“Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ” ТӨХК техник ашиглалтын хугацаанд заасан засвар үйлчилгээгээ хийж чадахаа больжээ.
Энэ нь эрчим хүчний үнэ тарифыг бага тогтоосноос шалтгаалж байгаа аж. Энэ талаар тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга Ч.Өнөрцэцэг дараах мэдээллийг өглөө.
Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн насжилтын хугацаа дууссан талаар “Эх үүсвэр, түгээх дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжүүд 35-ааас дээш жилийн насжилттай буюу ашиглалтын хугацаа нь аль хэдийн дууссан. Гаднаас нь харахад баталгаатай мэт тоног төхөөрөмж боловч дотроо материалын элэгдэл, техникийн үзүүлэлт нь муудсан байдаг.
Засвар үйлчилгээг хугацаанд нь чанартай хийх хэрэгтэй. Эрчим хүчний үнэ тарифыг барихад намаас юм уу Засгийн газраас оролцож буй энэ байдал эрчим хүчний үндсэн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд маш муугаар нөлөөлж байгаа” гэдгийг Ч.Өнөрцэцэг дарга хэллээ.