Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэнээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд төдийгүй иргэд Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яаманд хандив өгч байгаа. Үүний нэгэн жишгээр өнөөдөр “Фантастик” продакшны уран бүтээлчид найман сая төгрөгийн хандив гардуулан өглөө.
Тодруулбал, тус продакшны уран бүтээлчид “Zura” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгож, тус шоунд ялалт байгуулсан жүжигчин М.Баярбат шагналынхаа мөнгийг ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа нийт ажилтан, алба хаагчдад хандивлах шийдвэр гаргасан нь энэ юм.
