Нүүр хуудасМэдээХ.Бат-Ялалт жагсагчдыг “Үндсэн хууль”-ийн мэдлэгтэй байхыг уриалж, танилцууллаа

Х.Бат-Ялалт жагсагчдыг “Үндсэн хууль”-ийн мэдлэгтэй байхыг уриалж, танилцууллаа

Сүхбаатарын талбайд өрнөж буй иргэдийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Монгол улсад үүссэн шударга бус байдал, авлигал, хээл хахууль, хулгай дээрэм гээд олон асуудалд иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгаа юм. Тэр дундаа “Нүүрсний хулгайн хэрэг”-т холбогдсон улс төрчдийн нэрсийг зарлахыг шаардаж байна. Тэгвэл жагсаалын үеэр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт иргэдэд “Үндсэн хуулийн дор нэгдэх хэрэгтэй” гэсэн уриалгыг гаргалаа. Тиймээс Үндсэн хуулийнхаа дагуу шаардлага тавих хэрэгтэй гэж жагсагчдад мэдээлэл өгч, Үндсэн хуулийг тайлбарлан ном товхимол тараасан юм.

Х.Бат-Ялалт: Үндсэн хууль бидний талд байгаа. Бидний зэвсэг бол мэдлэг. Ялангуяа оновчтой асуулт,  Үндсэн хууль юм гэж олон нийтэд танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН