Ойрын 4-5 жилийн хугацаанд эко түлш үйлдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулаад явж байгаа. Жил бүр 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал үйлдвэрлэдэг төрийн өмчит компани байж болохгүй. Дээр нь утаа нь буурдаггүй, иргэд угаартлаа гэдэг харамсалтай хэрэг гардаг байж таарахгүй. Тиймээс үндсэн үйлдвэрлэлийг нь өөрчлөх төслийн нэгж байгуулсан. Энэ ажлын эхний үе шат болгож, 15-20 орчим мянган айл өрхийн дэд бүтцийн угсралтын ажлыг ирэх оны 12-р сарын эхээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна