Нүүр хуудасВидеоХ.Нямбаатар: Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу гээд томоохон гудамжны явган замыг...

Х.Нямбаатар: Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу гээд томоохон гудамжны явган замыг шинэчлэх ажлыг өнөө жил бүхэлд нь эхлүүлсэн ч дуусгаж амжсангүй

Бид уг ажлыг гүйцэтгүүлэхээр шалгаруулалт зарлахдаа үнийн дүн, аж ахуйн нэгжийн хүн хүчний асуудалд алдаа гаргасан тал бий.

Тодруулж хэлбэл бидний санал болгосон үнэ аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татаж чадаагүйн дээр аж ахуйн нэгжүүдийн хүн хүчний нөхцөл тун тааруу байлаа. Хотын хэмжээнд ердөө 100 орчим хүн л явган зам дээр ажилласан байна. Цаашид явган замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тарифыг өрсөлдөхүйц, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татахуйц болгож, ажлыг яаравчилна.

Мөн дугуйн болон явган замыг илүү хүртээмжтэй, тасалдахгүй үргэлжилдэг сүлжээ болгох чиглэлд анхаарна. Нэмээд хэлэхэд түрээсийн скүүтер, мопедийг явган хүний замаар явуулахгүй байх зохицуулалт хийнэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН