Нүүр хуудасМэдээХамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна

Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах” 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, аймгийн ГБХЗХГ-ын дарга Х.Бауыржан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Р.Нарантуяа, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр, Ж.Азжаргал, Сургагч багш Э.Дуламсүрэн нар оролцлоо.

Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, нэгдсэн арга зүй, аргачлалын дагуу хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилготой тус сургалтад 13 сум 1 тосгон, 13 багийн 27 хамтарсан багийн 108 гишүүн хамрагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН