Нүүр хуудасМэдээХББОС-ын сайд Бүгд Найрамдах Финланд улсаас Монгол улсад хавсран суух элчин сайд...

ХББОС-ын сайд Бүгд Найрамдах Финланд улсаас Монгол улсад хавсран суух элчин сайд Микко Киннунентыг хүлээн авч уулзжээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2025.04.21/-ний өдөр Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух элчид сайд Микко Киннунентыг хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Финланд Улсын эрс тэрс уур амьсгалд зориулсан хүрээлэн буй орчинд ээлтэй шинэ дэвшилтэд технологийг Монгол Улсад нутагшуулах замаар аймаг сумдын инженерийн дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдэх, энэ чиглэлийн хамтын ажиллагааг бодит бүтээн байгуулалт болгох талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад Бизнес Финланд (Business Finland) төрийн бус байгууллагын ахлах зөвлөх хатагтай Анна Ни, Бүгд Найрамдах Финланд Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичиг ноён Томми Ямса, ХББОСЯ-ны Хот байгуулалт, барилга зохицуулалтын газрын дарга Ц.Баярбат, Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Адъяабаатар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Анх-Оргил, Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Нандинбилэг нар оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН