BARILGA EXPO олон улсын барилгын үзэсгэлэн яармаг нь “Build smart …” уриан дор 2025 оны 4 дүгээр сарын 11-13- ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд зохион байгуулагдахаар тов зарлагдсан.
Үзэсгэлэн яармагт
Барилгын материал дэвшилтэт технологи чиглэлээр
● Барилгын материал, Засал чимэглэл
● Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
● Сантехник, агааржуулалт
● Интьерер,Экстэрьер, ландшафт дизайн,
● Зураг төсөл архитектур
● Зам гүүр дэд бүтэц, Инженер, Геологи болон Машин механизм, Багаж тоног төхөөрөмж
Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр
● Тансаг болон Стандарт орон сууц
● Хаус дизайн, амины орон сууц
● Үл хөдлөх хөрөнгө зууч, Оффис, үйлчилгээ үзүүлдэг 400 гаруй барилгын салбарын тэргүүлэгчид нэгэн дор цугларч шинэ, шилдэг шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ танилцуулна.
Мөн BARILGA EXPO олон улсын барилгын үзэсгэлэн яармагт оролцсноор барилгын салбарын зах зээл, зорилтот хэрэглэгчдэд өөрийн брэнд, барилгын материал, төсөл хөтөлбөрөө танилцуулах, B2B уулзалтад оролцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, маркетингийн таатай орчинд салбартаа танигдах зэрэг давуу талуудтай. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч компани, үзэгч хэрэглэгчдэдээ зориулан барилгын салбарын уулзалт, мэргэжлийн сургалт, семинарууд үнэ төлбөргүй зохион байгуулдаг төдийгүй “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулдаг билээ. Зорилтот зах зээлдээ өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан барилгын салбарын хамгийн өргөн хүрээг хамран зохион байгуулагддаг BARILGA EXPO олон улсын барилгын үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч:
БАРИЛГА МН
Хамтран зохион байгуулагч:
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛЫН ЯАМ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛ ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
Ерөнхий ивээн тэтгэгч:
MAXWELL RESIDENCE
Ивээн тэтгэгч
AGARTA RESIDENCE
BOGD VISTA BUSINESS APARTMENT
Дэмжигч байгууллагууд:
ХҮННҮ КОНКРЕТ ХХК
ЖЭЙ ЖЭЙ БИ ХХК
ӨРНӨХ ХҮЧ ИНЖЕНЕРИНГ ХХК
ИХ ДЕЛЬТА ИНЖЕНЕРИНГ ХХК
БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ
ДИНАМИК ТАУЭР ХХК
ТАВАН БОГД БИЛДИНГ САПЛАЙ ХХК
Холбогдох утас: 77113333