Батлан хамгаалах яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, цаашдаа анхаарах асуудал, 2024 оны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
-Хуралд ХНХЯ, ХБХХЕГ-ын удирдлагууд болон Төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа удирдаж, Төрийн захиргааны удирдлагын газрын шинжээч, хурандаа Д.Содномдаржаа дэд зөвлөлийн 2023 оны тайланг танилцууллаа.
-Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаад хөгжлийн бэрхшээлтэй болсон цэргийн албан хаагч, хугацаат цэргийн албан хаагчийн нийгмийн баталгаа, хамгааллын асуудлыг анхаарах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай ажил гэрээлэн гүйцэтгүүлж хамтран ажиллах;
-Байгууллагууддаа дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн үнэлгээ хийлгэж, сайжруулах тал дээр ажиллах;
-Хийдэг контентуудаа мэдээллийн хүртээмжтэй хүргэх;
-Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн хэрэгжилтийг хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар, тохируулгаар хангах.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулах зэрэг асуудлууд дээр анхаарч ажиллах талаар хэлэлцлээ.