Нүүр хуудасМэдээХовор амьтны жагсаалтанд байдаг хуланг агнасан этгээдийг барьжээ

Ховор амьтны жагсаалтанд байдаг хуланг агнасан этгээдийг барьжээ

Ховор ан амьтны жагсаалтад байдаг хулан агнасан этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. 

Энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус аймагт оршин суух хаягтай иргэн Э нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан нэг тооны хуланг агнаж, түүхий эдийг нь худалдан борлуулах зорилготой хадгалсан байжээ. 

Энэхүү хууль бус үйлдлийг тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН