Нүүр хуудасМэдээХонконг руу нислэг үйлдэж транзит зорчигч авна

Хонконг руу нислэг үйлдэж транзит зорчигч авна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 14 удаагийн тусгай  үүргийн нислэг үйлдэж, гаднын улс, орнуудаас 3500 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байсан билээ. Мөн нэмэлт нислэг үйлдэх боломжтой улс оронтой яриа хэлэлцээр хийх, иргэдийг татан авах боломжийг судлахаар болсон. Энэ дагуу нэмэлт нислэг хийгдэхээр боллоо.

8 дугаар сард дараах нислэгийг үйлдэхээр төлөвлөөд байсан. Үүнд:

1. Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар

2. Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сиатлл-Улаанбаатар

3. Наймдугаар сарын 6-нд Энэтхэгийн Шинэ Дели-Улаанбаатар

/тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна. Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэн ирнэ/

4. Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатар

5. Наймдугаар сарын 8-нд Франкфурт- Улаанбаатар  

6. Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар   

7. Наймдугаар сарын 14-нд Сөүл- Улаанбаатар    

8. Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар /транзит нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түлхүү хамрагдана/

9. Наймдугаар сарын 20-нд Истанбул- Улаанбаатар

10. Наймдугаар сарын 21-нд Франкфурт- Улаанбаатар

11. Наймдугаар сарын 22-нд Сөүл- Улаанбаатар

12. Наймдугаар сарын 24-нд Токио – Улаанбаатар

13. Наймдугаар сарын 26-нд Франкфурт- Улаанбаатар

14. Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэхээр төлөвлөж байсан.

Улсын онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны яамнаас яриа хэлэлцээрийг хийж 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ. Уг нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна.

Улсын онцгой комиссын зүгээс 8 дугаар сард багтаан дахин нэмэлтээр 2 удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд олон нийтэд зарлах болно.

Гадаад харилцааны яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН