“Монголын Экологийн цагдаа-Дэлхийн жишгээр ажиллах, иргэдтэй түншлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Экологийн цагдаагийн албанаас Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон Үндэсний аврах бригадын эрэлч нохой сургалтын албатай хамтран албаны нохойт эргүүл ажиллуулж нийслэл хотын ногоон бүсүүд, Улаанбаатар хот руу нэвтрэх цэг, постуудад эргүүл шалгалтыг хийж эхэлжээ.
Зэрлэг амьтны хууль бус ан агнуур, худалдаа, тээвэрлэлт болон зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг түүж бэлтгэх зэрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд тодорхой үр дүн гарч буй юм гэж мэдээллээ.