Нүүр хуудасМэдээХУД-ийн иргэн Н.Даваажавд газрын гэрчилгээг нь албан ёсоор гардууллаа

ХУД-ийн иргэн Н.Даваажавд газрын гэрчилгээг нь албан ёсоор гардууллаа

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших 11 дүгээр хорооны иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын асуудалтай холбоотой санал гомдлыг ирүүлээд байсан юм. Иргэдээс ирсэн энэхүү санал, гомдлын дагуу газрын асуудлыг шалгах ажлын хэсгийг 12 хүний бүрэлдэхүүнтэй БОАЖЯ-наас байгуулан ажлаа эхлүүлээд буй.

Иргэдийн төлөөлөл, ХУД-ийн 11-р хорооны Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, БОАЖЯ-ны мэргэжилтнээс бүрдсэн уг ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт иргэдийн төлөөллийн хамт газар дээр нь очиж ажиллах үеэр тус хороонд оршин суух өндөр настан Н.Даваажавын гэрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн буулгасан гэх асуудал хөндөгдсөн билээ. Энэ асуудлаар газар дээр нь биечлэн ажиллаж, тус хороонд оршин суух өндөр настан Н.Даваажавын газрын асуудлыг шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Өнөөдөр энэхүү асуудал эцэслэн шийдэгдэж, өндөр настан Н.Даваажавд газрын гэрчилгээг албан ёсоор гардууллаа. Газрын гэрчилгээгээ гардан авсан Н.Даваажав болон ХУД-ийн 11-р хорооны иргэдийн төлөөлөл хэлэхдээ , цаашид энэ мэт маргаантай газрын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шат дараатай, шийдвэртэй алхмуудыг хийж, төр нь иргэнээ сонсдог, иргэн нь төрөө хүндэтгэдэг байхыг хүссэн юм.

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН