Нүүр хуудасМэдээХяналт шалгалтын явцад 110 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Хяналт шалгалтын явцад 110 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн Онцгой байдлын газраас амралтын өдрүүдэд болзошгүй ахуйн болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгууллаа. 

​Нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн 59 аманд  давхардсан тоогоор 115 алба хаагч, 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм.

Эргүүл, хяналт шалгалтын явцад 168 зөрчлийг илрүүлж, ногоон бүсээс 913 автомашин, 4040 хүнийг гаргаж, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, олон нийтэд зөвлөмж өгч ажиллалаа.

 ​Түүнчлэн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийх явцад таван удаагийн шар өвс шатааж байгаа гал түймрийг илрүүлж, богино хугацаанд хохирол багатай унтраан, ард иргэдийн 110 гаруй  сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН